Иргэний шинэчилсэн бүртгэл

Иргэний шинэчилсэн бүртгэл
2017/09/18
Иргэний бүртгэлийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын иргэний үнэмлэх нь тус улсын иргэн мөн болохыг батлан гэрчлэх баримт мөн. Монгол Улсын иргэний үнэмлэхийг 16 нас хүрсэн иргэнд шинээр, 25,45 нас хүрсэн иргэнд хугацааг шинээр сольж олгоно. Иргэний үнэмлэхийг ямар нэг хэлбэрээр гэмтээх, бусдад барьцаалж өгөх, бусдын үнэмлэхийг барьцаалж авах болон ашиглахыг хуулиар хориглоно.

16 нас хүрч Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаж буй болон 25, 45 насны  иргэний үнэмлэх сунгалт хийлгэх иргэд дараах материалыг бүрдүүлэн Софи хот дахь ЭСЯ-д  өөрийн биеэр ирж, хурууны хээ буюу биеийн давхцахгүй өгөгдөлөө өгнө.

Бүрдүүлэх материал:
  1. Төрсний гэрчилгээ /25, 45 насны сунгалт хийлгэх бол иргэний үнэмлэхний хуулбар/;
  2. Гадаад паспорт;
  3. Үйлчилгээний хураамж -Төлбөргүй;
Тайлбар:
  • Бүртгүүлэх иргэд өөрсдийн ургийн овог, Монгол Улсад байнга оршин суугчаар бүртгүүлсэн хаягаа тодорхой мэдэж байх шаардлагатай. Бүртгэлийн ажилтан шинэчилсэн бүртгэлд хамрагдсаныг нотлож ИУБ-31 маягтыг хэвлэн гарын үсэг зуруулах ба бүртгүүлсэн тасалбарыг /бар код бүхий/ танд өгнө. Энэүү тасалбар нь шинэчилсэн бүртгэлтэй холбоотой аливаа асуулт, лавлагаа авахад хэрэг болно.
  • Шинэчилсэн бүртгэлд хамрагдсаны дараа ОӨУБЕГ-ын https://burtgel.gov.mn/  цахим хуудсанд хандаж регистрийн дугаар, бүртгүүлсэн бүртгэлийн тасалбарын дугаараа /бар код/ оруулж таны мэдээлэл бүртгэлд орсон эсэхийг шалгана уу.
  • Шинэчилсэн бүртгэлийн системд мэдээлэл орсны дараа таны цахим үнэмлэх Монгол дахь гэрийн хаягаа бүртгүүлсэн тухайн сум, хорооны Засаг даргад хэвлэгдэж очих бөгөөд Монголд байгаа өөрийн эцэг, эх, ах, дүү, ойрын хамаатан садангаараа дамжуулан цахим үнэмлэхээ авуулна уу.


Close
Close