Итгэмжлэл олгох

Итгэмжлэл олгох
2017/09/19
Тус ЭСЯ нь Монгол Улсын Иргэний хуулийн дагуу Болгар Улсад оршин суугч иргэдээс ирүүлсэн итгэмжлэл, бичиг баримтын хуулбар, гарын үсгийн баталгааг  нотариатаар баталгаажуулах үйлчилгээ үзүүлнэ. Нотариатын үйлчилгээг ЭСЯ дээр өөрийн биеэр ирж эсвэл шуудангаар илгээн авч болно.


Нотариатын үйлчилгээг авахад бүрдүүлэх материал:

  1. Монгол Улсын гадаад паспорт, эсхүл иргэний үнэмлэхний хуулбар (хамтран өмчлөгч эрхээ шилжүүлэх бол өмчлөгч бүрийн бичиг баримт)
  2. Болгар Улсад оршин суугаа хаягийн тодорхойлолт,(хамтран өмчлөгч эрхээ шилжүүлэх бол өмчлөгч бүрийн бичиг баримт)
  3. 18 нас хүрээгүй хүүхдийн өмнөөс итгэмжлэл гаргах бол хүүхдийн бичиг баримтын хуулбар
  4. Орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой итгэмжлэл гэрчлүүлэх бол үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  5. ГХЯ-ны Консулын газар руу факсдуулах бол бичгээр үйлдсэн хүсэлт
  6. Үйлчилгээний хураамж төлсөн баримт /банкаар тушаасан байна/.
Нотариатын үйлчилгээг шуудангаар илгээж авах тохиолдолд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ үү. Үүнд:

  1. Хийлгэх үйлдэл, агуулгыг нэг өнгийн бэхээр алдаагүй, гаргацтай, бүрэн бичсэн итгэмжлэл, 
  2. Хүчинтэй гадаад паспортын үндсэн мэдээлэл, фото зурагтай, эзэмшигчийн гарын үсэгтэй хуудас болон сунгалт хийсэн хуудасны хуулбар, 
  3. Болгар Улсад оршин суугаа хаягийн тодорхойлолт, 
  4. Үйлчилгээний хураамж 
  5. ГХЯ-ны Консулын газар руу факсдуулах бол бичгээр үйлдсэн хүсэлт 
  6. Нотариатаар баталгаажуулсан баримт бичгийг буцаан илгээх бүрэн хаягтай, шуудангийн марк наасан буцах дугтуй.

Нэмэлт шаардлага, тайлбар:

Итгэмжлэлийг зөвхөн кирилл үсгээр бичнэ.
Итгэмжлэлийн хүчинтэй байх хугацааг тодорхой бичих бөгөөд 1 сараас 3 хүртэл жил байж болно.
Итгэмжлэлд хүлээн авагчийн буюу итгэмжлэгдэгчийн регистрийн дугаарыг бичсэн байна.
Итгэмжлэгч өөрийн холбоо барих утасны дугаарыг бичсэн байна.
Таны итгэмжлэл ажлын 3 хүртэл өдрийн дотор Гадаад харилцааны яамны Консулын газарт хүргэгдэнэ.
Итгэмжлэгдэгч Гадаад харилцааны яамны Консулын газарт иргэний бичиг баримттайгаа өөрийн биеэр очиж гарын үсэг зурж итгэмжлэлээ авна.
Тус ЭСЯ-ны Консулын хэлтэс иргэдийн нотариатын үйлчилгээг ажлын 3-5 хоногийн дотор хүлээн авч шийдвэрлэнэ.
Үл хөдлөх эд хөрөнгө, газар захиран зарцуулах итгэмжлэлийг баталгаажуулахад гэрчилгээний болон хүчинтэй гадаад паспортын хуулбар зайлшгүй байх  шаардлагатайг анхаарна уу.

Дараах холбоосоор орж, маягтыг үзнэ үү: 

 Маягт 1 Итгэмжлэл /Ерөнхий/ 
 Маягт 2  Итгэмжлэл /газартай холбоотой/
 Маягт 3  Итгэмжлэл /иргэний хэрэгт/
 Маягт 4  Итгэмжлэл /тээврийн хэрэгсэл/
 Маягт 5  Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ
 Маягт 6 Компаний хувьцаа бэлэглэлийн гэрээ
 Маягт 7  Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ
 Маягт 8  Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх гэрээ
 Маягт 9  Иргэний үнэмлэх авах
Маягт 10  Хүүхэд харгалзан авчрах (монголоос авчрах)
Маягт 11  Өв хүлээн авахаас татгалзах тухай хүсэлт


Close
Close