Буцах үнэмлэх авах

Буцах үнэмлэх авах
2017/09/18
Болгар Улсад зорчиж байгаа болон байнга оршин суугаа Монгол Улсын иргэн гадаад паспортоо хаясан, гээсэн, үрэгдүүлсний улмаас эх орондоо яаралтай буцах тохиолдолд буцах үнэмлэх авна.

Бүрдүүлэх материал:

1. Буцах үнэмлэх олгохыг хүссэн ЭСЯ-д гаргасан өргөдөл, мэдүүлэг
2. Буцах үнэмлэх авах болсон нотолгоо /үндэсний гадаад паспортоо үрэгдүүлсэн болохыг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт, түүний орчуулга/
3. Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар, эсхүл Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа
4. Сүүлийн 6 сарын дотор авуулсан 3.5х4.5 см-ийн хэмжээний цээж зураг 2 хувь/хар болон туяатай нүдний шилгүй/
5. Буцах үнэмлэхний үнэ 

Нэмэлт шаардлага, тайлбар:

Иргэн та Буцах үнэмлэх авах тохиолдолд дээр дурдсан бичиг баримтыг бүрдүүлэн өөрийн биеэр хүрэлцэн ирнэ.

Жич: Буцах үнэмлэх нь олгосон өдрөөс эхлэн 6 хүртэл сарын хугацаанд эх орондоо буцаж ирэхэд хүчинтэй байна. /Монгол Улсын Үндэсний гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам 8 дугаар зүйл./


Close
Close