ЭСЯ-ны мэдээ, мэдээлэл

МОНГОЛ УЛСААС РУМЫН УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД Д.БАТСАЙХАН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

Монгол Улсаас Румын Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батсайхан Румын Улсын Ерөнхийлөгч Клаус Йоханнис-т 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайд Д.Батсайхан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг Ерөнхийлөгч К.Йоханннис-т уламжилж, Монгол, Румыны уламжлалт найрсаг харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх тухайлбал, худалдаа эдийн засаг, боловсрол, хүнс хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлэв. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхийлөгч К.Йоханнис илэрхийлээд Элчин сайдад ажлын амжилт хүсэв.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Close
Close