ЭСЯ-ны мэдээ, мэдээлэл
ЗАРЛАЛ
Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, эрүүл саруул өсгөн хүмүүжүүлж буй, “Алдарт эх”-ийн I, II одонгийн болзол хангасан эхчүүдийн талаарх судалгааг ЭСЯ дээр авч байна.
Одон авах болзлыг хангаж буй эхчүүд дараах материалыг бүрдүүлнэ.
Үүнд:
- Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл;
- Иргэний цахим үнэмлэхний хуулбар;
- Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар;
- Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ болон хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой);
- “Алдарт эх” одонг өмнө нь аваагүй тухай лавлагаа (бага хүүхдээ төрүүлээд бүтэн 1 нас хүрсний дараа “Алдарт эх” одонг авах эрх үүснэ);
- Зургаан хүүхэд төрүүлсэн “Алдарт эх”-ийн I дүгээр зэргийн одон авах эхчүүд “Алдарт эх” II дугаар зэргийн одонгийн үнэмлэхний хуулбар зэрэг болно.
Софи дахь ЭСЯ