ЭСЯ-ны мэдээ, мэдээлэл

ЗАРЛАЛ
 Цахим Өртөө сүлжээний Британи дахь гишүүд, Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны санаачилгаар үүсэж өдгөө Монгол Улсын ГХЯ, Хилийн чанад дахь Монголчуудын Зѳвлѳл ТББ, төр засгийн холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг "Монгол орны хөгжилд" сэдэвт чуулга уулзалт нь 2005 оноос хойш жил бүр уламжлал болон зохиогдож ирсэн ба  2019 онд 15 дахь удаагаа Польш Улсын нийслэл Варшав хотноо “Эрүүл мэнд, Тогтолцоо“ сэдвийн дор 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр зохиогдох гэж  байна. 

 Тус чуулга уулзалтын гол зорилго нь өндөр хөгжилтэй оронд суралцагч, судлаач нарын мэдлэг оюуныг Монгол орны хөгжил дэвшилтэй холбоотой асуудалд хандуулах, тэдний судалгаа шинжилгээний ажлын үр дүнг ашиглах тогтолцоог бий болгох, судлаачдыг танилцуулах, туршлага солилцох, хамтран ажиллах боломж бололцоог нээх ажээ.