Мэдээ мэдээлэл

Монголын өсвөрийн гимнастикчид Софид 16 медаль хүртэв

Болгарын Софи хотноо 2018 оны 2 дугаар сарын 10-11-нд болсон Олон улсын гимнастикийн холбооны уран сайхны гимнастикийн “Олимпия-74” олон улсын тэмцээнд Монголын гимнастикийн холбооны тамирчид Т.Цэцнээ, Х.Ундрам, З.Анхтамир, Н.Урангоо, З.Саруул, Т.Марал-Од, Н.Мандуухай, Б.Удвал нар амжилттай оролцож нийт 8 алт, 5 мөнгө, 3 хүрэл медаль, 2 цом хүртэв. Манай багийн ахлагчаар олон улсын шүүгч Б.Эрдэнэзаяа, багийн менежер Б.Оюун, тамирчдын эцэг эхийн төлөөлөл Н.Золбаяр нар ажиллав. Уг тэмцээнд 16 орны 500 шахам тамирчид 10 насны ангилалд өрсөлдсөн байна.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Close
Close