Зарлал

Эх түүхийн олимпиад
Монгол хүн дэлхийн аль ч хэсэгт амьдарч буйгаас үл хамааран монгол хэл, соёлоо тээгч, түгээн дэлгэрүүлэгч байх нь бидний цөөхөн Монголчуудын хувьд үндэсний аюулгүй байдалтай холбоотой чухал асуудал билээ.
 
ГХЯ-ны зүгээс энэхүү асуудалд байнга анхаарал тавин ажиллаж, “Түүхийн улсын олимпиад зохион байгуулах дэд хороо”-ноос санаачлан хэрэгжүүлж буй “Эх түүхийн олимпиад”-ыг 2017 оны 12 дугаар сарын 09-ны өдөр хилийн чанад дахь монгол хүүхдүүдийн дунд онлайн хэлбэрээр зохион байгуулахаар ажиллаж байна.
 
Олимпиадын бүртгэл http://must.edu.mn/static/mongolteukeolimp/web/ цахим хуудсаар 2017 оны 12 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл явагдах тул суугаа болон хавсран суугаа орон дахь монгол хүүхдүүддээ идэвхтэй оролцохыг хүсье.
 
“Эх түүхийн олимпиад”-ын удирдамж, бүртгэл, шагналын сан зэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэлийн цахим хуудаснаас хүлээн авах боломжтой.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Close
Close