ЭСЯ-ны мэдээ, мэдээлэл

БОЛГАР ДАХЬ МОНГОЛ ОЮУТНУУДЫН “ОЮУТНЫ НАМАР-2017” ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Болгарт суралцаж буй монгол оюутнуудын “Оюутны намар-2017” соёл урлаг, спортын өдөрлөгийг Софи дахь ЭСЯ Улаанбаатар хотын уран бүтээлийн “Язгуур” нэгдлийн уран бүтээлчидтэй хамтран 9 дүгээр сарын 22-нд ЭСЯ-н дээр зохион байгуулав.
 
Өдөрлөгт Болгарын Пловдив, Благоевград, Софи хотын их, дээд сургуулиудад суралцаж буй оюутнууд идэвхтэй оролцож урлагспортоор авьяасаа сорьж, ЭСЯ-ны дэргэдэх “Монголын соёлын төв”-ийн үзмэрүүд, монгол гэртэй танилцав. Өдөрлөгийн үеэр Монгол, Болгарын харилцаа, хамтын ажиллагаа, эх орноо сурталчлах болон иргэд консулын чиглэлээр явуулж буй үйл ажиллагааны талаар ЭСЯ-наасоюутнуудад мэдээлэл танилцуулга хийж, оюутнуудБолгарын их дээд сургуулиудтай шууд хамтын ажиллагаа өргөжүүлэх, оюутан солилцох, суралцаж буй сургууль, хичээл сургалтынхаа талаар өөрсдийн болон Оюутны зөвлөлийн санал санаачлагыг нэгтгэн танилцуулав. Өдөрлөгийн хөтөлбөрт өртөөчилсөн аялал,“Авьяаслаг монголчууд”,“АХА”,“Хөгжлийн мод” тарих зэрэг танин мэдэхүйн болон хөгжөөнт тоглоомууд,спортын уралдаан тэмцээн багтсан ба уг арга хэмжээг хичээлийн шинэ жилийг тохиолдуулан цаашид жил бүр зохион байгуулах юм байна. 

Софи дахь Элчин сайдын яам
2017.09.22.






Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Close
Close