Мэдээ мэдээлэл

ЭЛЧИН САЙД Д.БАТСАЙХАН ГРЕКИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ П.ПАВЛОПОУЛОС-Т ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Грек Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батсайхан Бүгд Найрамдах Грек Улсын Ерөнхийлөгч Прокопис Павлопоулос-т 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг Элчин сайд Д.Батсайхан БНГУ-ын Ерөнхийлөгч П.Павлопоулос-т уламжилж, манай тал Монгол, Грекийн найрсаг харилцааг бүхий л салбарт тухайлбал, худалдаа эдийн засаг, соёл боловсрол, аялал жуулчлалын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, холбогдох гэрээ хэлэлцээр байгуулах, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтран ажиллах эрмэлзэлтэй байгааг илэрхийлэв. Хоёр орны харилцаа идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхийлөгч П.Павлопоулос илэрхийлээд хоёр талын хамтын ажиллагааг олон салбарт хөгжүүлэх өргөн боломжтойг тэмдэглэв.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Close
Close