A Brief History of Mongolia

Тусгаар тогтнол
20-р зууны эхээр Манж Чин улс доройтож мөхөх болсон завшаанаар Богд Гэгээн тэргүүтэй Халхын хан, ноёд удирдан Манжийн засаглалыг халж, 1911 оны 12 сарын 29-нд тусгаар тогтносон Богд Хаант Монгол Улсыг зарлав. 1915 оны Хиагтын гэрээгээр Хаант Орос ба Хятадын шахалтаар Монгол улсыг Хятадын бүрэлдэхүүн дэх автономит улс болголоо. 1919 онд Хятадын цэргийн эрхтэн Ар Монголыг эзэлж, автономийг устгав. Энэ хүнд нөхцөлд Монголын хувьсгалчид Оросын улаан армийн дэмжлэгтэйгээр 1921 онд эх орноо гадаадын дарангуйллаас чөлөөлж, тусгаар тогтнолоо сэргээн зарлалаа. Үүний дараа 1924 оны 11 сарын 26-нд анхны Үндсэн хуулиа баталж тусгаар тогтнолоо тунхагласан юм. Монголын тусгаар тогтнол хэд хэдэн удаагийн шалгалт туулсан юм. 1939 онд Японы түрэмгийлэгчид Халхын голоор нэвтрэн орж ирж дайн өдөөсөн бөгөөд ЗХУ-тай 1936 онд байгуулсан Харилцан туслалцах протоколын дагуу ЗХУ тусламж үзүүлж Г.К.Жуковоор удирдуулсан Сибирийн, Өвөр Байгал, Уралын цэргийн тойргийн дивизүүдээс бүрдсэн Монгол-Зөвлөлтийн арми байгуулж ялалт хийсэн.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа болсон Ялтын бага хурлын үр дүнд Монгол улсын тусгаар тогнолыг ЗХУ, БНХАУ-ууд албан ёсоор хүлээн зөвшөөрч Монгол улсын тусгаар тогтнол олон улсын хэмжээнд бүрэн баталгаажжээ.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Close
Close